n
Гранд гоо сайхны эмнэлэг

Гранд эмнэлгийн гоо сайхны хагалгааны төрөл



 Нүдний хагалгааны төрөл
 

  • Нүд сэтлэх
  • Зовхи засах
  • Унжсан нүд засах г.м

 Хэсэгчлэн оёх давхраа:Утсаар албадан тогтоодог хиймэл давхрааг бодвол төрөлхийн мэт харагддаг бөгөөд хэсэгхэн цэгт хийдэг учир сорив бараг үлддэггүй, унжсан зовхи сэргэдэг сайн талтай. Хүссэн давхрааний хэлбэрээ гаргасны дараагаар багахан зүсэлт хийн арьс болон дотор булчинг нийлүүлэн утсаар тогтоож хийдэг

Нүд сэтлэх:Хоорондоо хол зайтай мөн жижиг нүдийг урд болон хойноос нь сэтлэж өгсөнөөр нүд урт том болж давхраа сэргэдэг. 30 минут орчимд хийгддэг хялбар хагалгаа боловч маш өндөр үд дүнтэй.

Зовхи засах:Унжуу зовхи нүдний хүүхэн харааг далдалснаар хүн уйтгартай, нойрмог харагддаг. Ийм нөхцөлд нүд нээх зовхины булчинг сайжруулсанаар цоглог том нүдтэй болох боломжтой юм.

 

Хамрын хагалгааны төрөл

  •  Хамрын нуруу,
  •  Үзүүр засах,
  •  Хэлбэр засах

 Хамрын нуруу: Муруй хамрын яс болон мөгөөрсийг тэгшлэн засах хагалгаа юм.

Хэлбэр засах: Хамрын хэлбэрт олон төрлийн хагалаа хэрэгтэй хүмүүст зөвлөж байна. Хамрын өндөр, урт, үзүүрийн хэлбэр өргөн нарийн зэргийг маш цар өргөн хүрээнл засах боломжтой. Хичнээн хугацаа өнгөрсөн нь намсах, болон бусад өөрчлөлт гарахгүй.

Нүүрний хэлбэр судлалын төвийн хагалгааны төрөл

  •  Дээд, доод эрүү засах
  •  Дөрвөлжин эрүү засах
  •  Шанаа багсгах  
  •  Нүүрний 2 талыг тэнцвэржүүлэх
  •  Эрүүний үзүүр засах
  •  Дух засах г.м

 Дээд, доод эрүү: Горзгор шанаа, урт эрүү, нүүрний тэнцвэргүй байдал зэрэг ясны эрүүл бус бүтэц нь хүний гоо сайханд нөлөөлөөд зогсохгүй зажиллах болон ярихад эрүүний үед ачаалал өгч байдаг бөгөөд дээд доод эрүүний хагалгаагаар засах боломжтой юм.

Дөрвөлжин эрүү: V line эрүүний хагалгаа нь урьд нь засах боломжгүйд тооцогдож байсан эрүүний үзүүрийг хүртэл V хэлбэрт оруулж болдогоороо онцлог юм.


Хөхний хагалгааны төрөл

  •  Хөх томруулах,
  •  Хөх өргөх,
  •  Хөхний толгой гаргах,
  •  Эмэгтэйлэг хөх арилгах,
  •  Хөх дахин сэргээх г.м

 Хөх томруулах: Хөхөнд суулгасан хиймэл эд биеийн хөдөлгөөнөөс хамааран хөдөлж болохоор чөлөөт зайг гаргаж өгсөнөөрөө онцлог юм. Төрөлхийн мэт сайхан хэлбэрийг бид амлаж байна.

Хөх өргөх: Жирэмслэлт, хөхөөр хооллолт, хөгширөлт зэрэг хүчин зүйлүүдээс болж эмэгтэйчүүдийн хөх унжиж хэлбэрээ алддаг. Бага сорив, тохиромжтой хэлбэр чухал юм.


Биеийн хэлбэр засах төвийн хагалгааны төрөл

  •  Өөх соруулах,
  •  Бэлхүүс гаргах,
  •  Өгзөг өргөх,
  •  Шилбэ нарийсгах г.м

 Өөх соруулах : Бэлхүүс, гарын шуу, гуя зэрэг хоолны дэглэм, хөдөлгөөнөөр турхад хэцүү хэсгүүдийн өөхийг 3төрлийн технологи (Water Jet + Power Liposuction + Erchonia Laser) ашиглан сорсоноор үйлчилгээ хурдсаж хурдан хугацаанд өөхийг гадагшлуулдаг.

 

Хөгшрөлтийн эсрэг төвийн хагалгааны төрөл

  •  Нүд орчмын үрчлээ,
  •  Нүүрний арьс татах,
  •  Өөх суулгах,
  •  Ботокс,
  •  Үс суулгах

 Нүд орчмын үрчлээ: Нас нэмэгдэх тусам даган нэмэгддэг зүйл бол яахын аргагүй нүдний үрчлээ юм. Нүдний булан дахь багахан зүсэлтийг ашиглан нүдний доорх булчинг чангалан татсанаар ямарч соривгүйгээр үрчлээг татна.

Нүүрний арьс татах: MACS LIFT нь арьсны smas давхрагыг татдаг мэс ажилбар юм. Чихний урд зүсэлт хийн өнгөн арьс төдийгүй суларсан булчинг хамт татсанаар дахин сулрахыг удаашруулдаг маш өндөр үр дүнтэй хагалгаа юм

PRP: Гадны нөлөөгөөр гэмтсэн болон хөгширч гандсан арьсыг дахин сэргээх эмчилгээ юм. Үйлчлүүлэгчийн цуснаас арьсны нөхөн төлжилтөнд онцгой тустай элемэнтүүдийг ялган авч арьсанд шингээснээр батганы сорив, сэвх, толбо болон үрчлээг арилгах онцгой нөлөөтэй.

 

21:23 - 2012-11-28 - Сэтгэгдэл бичих

Тухай:
Солонгосын шилдэгийн шилдэг гоо сайхны эмнэлгийн үйл ажиллагаа болон гоо сайхны хагалгааны талаарх шинэ соргог мэдээ мэдээлэл


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд
Гранд монгол вэб хуудас

Шинэ бичлэгvvд
- (гарчиггүй)
- Гранд гоо сайхны эмнэлэг- Олны итгэлийг хслээсэн аюулгүй үйлчилгээ
- Гэрэлтсэн том нүд, түүний нууц нь...? -Гранд гоо сайхны эмнэлгийн нүд томруулах мэс засал
- Нүдний давхрааг ямар аргуудаар хийж болох вэ?-Гранд гоо сайхны эмнэлэг
- Гранд эмнэлгийн гоо сайхны хагалгааны төрөл
- Гранд гоо сайхны эмнэлэг- Салбаруудын танилцуулга

Найзууд



:-)
 
xaax